Тагнуулын сэдэв бол хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг зүйл. Гэхдээ өндөр албан тушаалын хүмүүсийг болон хаант засгийн угсаа залгамжлагчдыг урхиндаа оруулдаг романтик гоо бүсгүйчүүд бол зөвхөн кинонд л гардаг билээ. Тагнуулч хүний бодит амьдрал үнэндээ өөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй үйлдвэрийг санагдуулдаг юм.