ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтэс тус аймаг дахь худалдааны төв, дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийж, тагнах, чагнах зориулалттай найман төрлийн техник хэрэгсэл хураан авсан байсан.

Нууцаар дүрс бичлэг хийх аппарат, дуу хураагч, камертай цаг, түлхүүрийн оосор, үзэг, флаш, товч, нүдний шил, үнсний сав, болон гар утасны сим карт ашиглан, бусдын яриаг зайнаас сонсох зориулалттай техник зэрэг зүйлсийг тус аймагт дөрвөн хүн зарж борлуулж байсан аж. Эдгээрийг ашиг олохын тулд авчирч зарсан гэж тэд ярьжээ. Бусдын захиалгаар авчирсан техник хэрэгсэл ч байсан гэнэ. Сонгууль дөхөхөөр ийм төхөөрөмжийн захиалга, борлуулалт эрс нэмэгддэг агаад гадаадын иргэд заримыг нь тусгайлан захиалж авчруулдаг тухай тэд мэдүүлсэн байна.

Огноо: 2024-04-16 | Нийтэлсэн: Admin | Уншсан 862 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр *: Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:


Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz