ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

1. "Victorynox" цахим хутга үйлдвэрлэнэ. 

 

 

2. "Apple" корпораци гар утас, таблетад зориулсан бүрэн робот төхөөрөмж бүтээнэ. Энэ нь цэнэглэх болон шинэ апдэйт суулгах зэрэг интернэт орчинд чөлөөтэй ажиллах бололцоогоор тоноглогдох аж.

 

 

3.  Шороон шуурга, агаарын бохирдлын үед хэрэглэх вакум баг бүтээнэ. Олон арван жилийн дараа хүн төрөлхтөн цэвэр агаарын хомсдолд орох үед уг баг зах зээлд нэлээд амжилт олох гэнэ. 

 

 

4. Дэлхийн хамгийн гүн усан сан баригдана. Далайн түвшнээс доош 1000 метрт усны даралт хүний биед тэсвэрлэх аргагүй хор учруулдаг. Гэвч энэ усан сангийн гүнд чөлөөтэй боломж олгох гэнэ. 

 

 

5. Хуруу танигч кэйбоард үүснэ. Виртуаль орчны хэмжил зүйл зориулсан хүний гар хурууны хээг таних зориулалттай уг сканнер компьютерийн эзнээс өөр хэн нэгнийг ажиллах талбарт хүргэхгүй. Тэр ч байтугай гадны этгээдийн мэдээллийг хуулж авч, санах орчинд бүртгэх аж. 

 

 

6. Мах амтлагч. Хүнсний голлох бүтээгдэхүүнийг заавал хэрчиж, чанахдаа амтлах шаардлагагүй болно. Тусгай зориулалтын төхөөрөмжид бэлтгэсэн хөрөнгөөр гол махыг амтлах үед жигд тараахаар шийдэгджээ.

 

 

 

7. Үл дуусах лаа. Ирээдүйд лааны тавиур нэлээд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Ирээдүйд бүтээгдэх уг лааны суурь нь өөрөөсөө тос ялгаруулж, хэзээ ч үл дуусах технологиор ажиллах юм байна. 

 

 

8. "Monocycle" загварын тэнцвэрийн бүрэн шийдэлтэт унадаг дугуй ирээдүйд бий болох нь ээ. Бүрэн эргүүлэх технологиор хийгдэх уг унадаг дугуй нь замын сканнер болон тохируулагч программаар идэвхжих гэнэ.

 

 

9. Орчин үед рестораны соёлд өргөнөөр ашигладаг "Халуун тогоо"-ны шинэ хувилбар буюу "Cup Pot". Энэ нь металь, шаазан аяганы сууринд байрлуулсан цахилгаан үүсгүүр нь халж, цай, кофег хүссэн хэмжээнд хүртэл буцалгах боломжтой шинэ технологи аж.

 

 

10. Нано бугуйн цаг. Бидний мэдэх бугуйн цаг ирээдүйд нэг хэрэглээний нано технологид шилжих ажээ. Цаас мэт нимгэн материал дээр тоон систем хөрвөснөөр нано бугуйн цагийн ажиллах горим явагдах юм.

 


Огноо: 2017-12-12 | Нийтэлсэн: Admin | Уншсан 80 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0


Таны нэр *:
Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:
Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz