ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

Дотоод явдлын яамны төв сургууль 1934 онд байгуулагдаж Гүйцэтгэх ажилтан бэлтгэж эхэлснээр өдгөөгийн Хууль сахиулахын их сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн үндэс суурь тавигдсан юм.

            БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны 7 сарын 26-ы өдрийн 241 дүгээр тогтоолоор НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөн зохион байгуулахад түүний бүтцэд 7 тэнхим байгуулсаны нэг нь Хуулийн тусгай тэнхим буюу одоогийн Гүйцэтгэх ажлын тэнхим билээ.

НАХЯ-ыг 1990 онд татан буулгасантай холбоотойгоор ЦЕГ-ынхаръяанд НАХЯ-ны дээд сургуулийг Цагдаагийн дээд сургууль гэж нэрлэхэд "Хуулийн тусгай тэнхим”, 1992-1995 онд "Цагдаагийн албаны, 1995-1998 онд "Эрүүгийн цагдаагийн албаны, 1998 оноос "Гүйцэтгэх ажлын гэж нэр нь өөрчлөгдөн, тус тэнхимийн эрхлэгчээр 1982-1985 онд дэдхурандаа Д.Тархаашин, 1985-1992 онд хууль зүйн ухааны дэд доктор, хурандаа Р.Ёндондэмбэрэл, 1992-2000 онд цагдаагийн хурандаа Х.Доржпалам, 2000-2001 онд цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа, 2001-2011 онд хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа З.Төрмандах, 2011-2012 онд докторант, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр, 2012 оны 12-р сараас цагдаагийн хурандаа О.Зоригоо нар томилогдон ажиллаж байна.

Тус тэнхим нь Цагдаагийн сургуулийн цагдаагийн ажил эрх зүй мэргэжлийн 2,3,4-р дамжаа, эчнээ, эрх зүйн дамжаануудад Эрэн сурвалжлах ажиллагаа, Тагнах үйл ажиллагааны эрх зүй, тактик хичээлүүдийг тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа О.Зоригоо /хууль зүйн ухааны магистр/, ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Н.Мягмарсүрэн/хууль зүйн ухааны магистр/, цагдаагийн хошууч Д.Энхбаяр/хууль зүйн ухааны магистр/, багш, цагдаагийн ахмад Р.Баярмагнай/хууль зүйн ухааны магистр/, нууцын номын санч-туслах ажилтан, цагдаагийн дэд ахлагч Л.Сугарцолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр тагнах үйл ажиллагааны эрх зүйн шинжлэх ухааны онолын мэдлэг, эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тактик арга зүй, ур чадварын сургалтыг явуулж байна.

Гүйцэтгэх ажлын тэнхим нь 2002 оноос тагнах үйл ажиллагааны эрх зүй чиглэлээр магистр, докторын сургалт явуулж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар нийт 51 магистр, 1 докторыг амжилттай хамгаалуулсан. 

Тус тэнхимийн багш, докторант цагдаагийн ахмад Р.Баярмагнай  "Хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, борлуулах гэмт хэргийг эрүүгийн тагнуулын ажлаар тэмцэх зарим асуудал” сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыгхийж байна.

Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээгийн нэрэмжит "Мөрдөгч” клубыг 2008 оноос эхлэн Цагдаагийн сургуулийн 3-р дамжааны сонсогчдоос сонгон шалгаруулж, "Тагнах үйл ажиллагааны эрх зүй, тактик”-ийн хичээлүүдийг гүнзгийрүүлэн сургалтын бус цагаар 7 хоногийн пүрэв гараг бүр зохион байгуулан явуулдаг бөгөөд тус клубын төгсөгчид Эрүүгийн цагдаагийн албанд амжилттай ажиллаж байна.

 

 

 

 

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТЭНХИМ

Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz