ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Зээлээр худалдсан компьютерийн эздийн араас мөрдөж байсан гэх асуудалд Америкийн хэд хэдэн худалдааны сүлжээнүүд орооцолдсон байна. Эдгээр компьютер болон нөүтбүүкнүүдийн хатуу дискэн дээр чухам ийм зорилгоор ашиглагддаг PC Rental Agent программ хангамж суулгагдсан байв. Ингэснээр худалдаачид түрээсээр өгсөн юм уу зээлээр худалдсан техник хэрэгслийнхээ байр байдлыг хянах боломжтой болжээ. Тэдгээр худалдааны төвүүдийн мөрддөг дүрэм ёсоор бол түүний төлбөр бүрэн хийгдэж дуусах хүртэл тус компьютер дэлгүүрийн өмчид тооцогддог байна. Хугацаа хэтрүүлбэл тэд техник хэрэгслээ буцаагаад авчихдаг аж. Дээрх программ хангамжийн тусламжтайгаар хүссэн үедээ вэб камерыг идэвхжүүлж, Screenshot хийж, товчлуурын даралтыг бичиж авах боломжтой гэнэ. Мөн тухайн компьютер хаана байгаа болон ямархуу байдалтай байгааг нь хянах бололцоотой юм.

АНУ-ын засаг захиргаа үүнийг хууль бус үйлдэл хэмээн үзэв. Холбооны худалдааны комисс дээрх программ хангамжийг бүтээгч болон түүнийг ашиглаж байсан долоон компанийн асуудлыг шалгаж дуусчээ. Тэднийг буруутайд тооцсон бөгөөд хохирсон худалдан авагчдад нөхөн төлбөр олгохыг шаардав. Тус компаниуд худалдан авагчдад уг программын хийдэг бүх үйлдлүүдийн талаар анхааруулах ёстой байсан гэнэ. Зарим нэг тохиолдолд дэлгүүрийн ажилтнууд хэрэглэгчдийн араас зүгээр л саваагүйтэн тагнуулддаг байжээ. Жишээ нь, хохирогч нэг эмэгтэй нөүтбүүкнийхээ ард дотуур хувцастайгаа юм уу чармай нүцгэн суудаг байснаа өгүүлэв. Хэрэглэгчид төлбөрөө бүрэн гүйцэд хийсний дараа ч тэднийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байсан тохиолдол гарчээ. Энэ зальтай программ хангамжийн үйлдлүүд илэрснээр зарим нэг хохирогчид өөрсдийг нь тагнуулдсан дэлгүүрүүдийг шүүхэд өгөхөөр болсон гэнэ.

Огноо: 2024-04-16 | Нийтэлсэн: Admin | Уншсан 781 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр *: Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:


Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz