ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Одоо та бүхэндээ 20 жилийн өмнөх Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ), Америкийн тагнуулын төв газар (CIA) -уудын ашигладаг байсан нууц багаж хэрэгсэл болон техникийг танилцуулж байна. Эдгээр нь тухайн үедээ нууц байсан боловч одоо түүх болон үлдсэн билээ. Тагнуулын үйл ажиллагаа нэлээд зохион байгуулалттай, төлөвлөөгөөтэй байх шаардлагатай бөгөөд ганц л зүйл буруу болвол бүх ажил нурах болно. Иймд тэд үнэхээр ур ухаанаа ашиглаж эдгээр хэрэгслүүдийг бүтээсэн болох нь харагдаж байна.


Усны савны хэлбэртэй тэсрэх бөмбөг. Таглааг онгойлгоход тэсрэх бөмбөг дэлбэрдэг байна. 



Товчинд нууж болох луужин. Шаардлага гарсан үед тагнуулч хоёр товчийг нийлүүлж луужин болгоод чиглэлээ тодорхойлдог байна. 



Уруулын будагны хэлбэртэй буу. 4,5 мм-ийн диаметртэй сумаар бууддаг байсан бөгөөд "Үндэсний аюулгүй байдлын газар”-ын эмэгтэй тагнуулчдын хэрэглээ байсан байна. 



Тэсрэх бодисыг будаж, өөр өнгөнд оруулж нууцлах багаж. 



АЯКС зургийн аппарат. Харагдаж буй энэхүү хэсэг нь зөвхөн аппаратны удирдлага бөгөөд аппаратыг товчин дотор нуусан байгаа аж. 



Нууц зоос. Энэхүү зоосны завсар захиа болон микро кино багтаах зайтай гэнэ. 



Нууцыг хадгалах хэрэгслүүд. Запник



Нүдний шилний чихний хэсэгт хор агуулсан капсул байгаа бөгөөд үүнийг 1970-аад оны үед "Тагнуулын төв газар” хэрэглэж байсан. 



Камертай үзэг. 



Цианидаар бууддаг буу. 



Шувуун дээр бэхлэхэд зориулагдсан зориулалтын зургийн аппарат. 



Гаансны хэлбэртэй буу. 



Буун бээлий. 



Зарим нэг жижиг зүйлийг хийх сав болон бяцхан багаж хэрэгсэл. 



Гутлын өсгийнд сонсох төхөөрөмж суулгадаг байсан байна. Ийм гутлыг хаана ч, ямар ч дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Харин энэхүү аюулаас болгоомжлохыг хүссэн хүмүүс өөр гутал авдаг байсан аж. Гэсэн хэдий ч энэ гутлын худалдаа их байсан бөгөөд мэдээлэл дамжуулах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг болж байв. 



Тамхины хэлбэртэй гар буу. 



Хорт зүүгээр бууддаг шүхэр. 



Бяцхан камертай цаг. Германы тагнуулчдын зохиосон багаж. 



Энэхүү өвөрмөц "хожуул” нь "Тагнуулын төв газар”-ынханд "Агаарын нисэх хүчний эсрэг” багийнханыг тагнахад ашиглахад тус болдог байсан байна. Гэвч "Үндэсний аюулгүй байдлын газар”(CIA)-ынхан үүнийг олж илрүүлсэн бөгөөд тэр даруйд нь устгасан аж. 



300 метрийн радиусын зайнд хөдөлгөөнийг мэдэрдэг энэхүү хэрэгсэл нь "Тагнуулын төв газар”-ын албан хаагчдад хөдлөж буй хүн, техник болон амьтдыг илрүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг байсан байна. 



Эдгээр мөчир мэт зүүгээр нарийн зай гаргахад ашигладаг байсан аж. 



Толинд нууц код хадгалагдсан байгаа бөгөөд үүнийг зөвхөн тусгай булангаас харж болдог байна. Энэхүү толины тусламжтайгаар ямар нэг кодыг бусдад мэдэгдэхгүйгээр дамжуулж болох аж. 



Мөн хамгийн найдвартай код дамжуулах аргын нэг нь санаандгүй олон тоог бичсэн цуглуулга юм. Үүнийг ганцхан удаа хэрэглэж болох бөгөөд нэг нь илгээгчид, нөгөөх нь хүлээн авагчид л байдаг байна. 



Огноо: 2017-12-12 | Нийтэлсэн: Admin | Уншсан 600 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0


Таны нэр *:
Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:
Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz