ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Үсрэнгүй хөгжиж яваа технологийн салбарын мэдээ мэдээллийг хүргэдэг ТЕХНОЛОГИ булангийн энэ өдрийн мэдээллээр "High - Tech” цахим сайтуудаас харьцуулалт хийн сонгон авсан "SpyTech”-ийн өнөө цагийн шилдэг гэх дэвшилтэт хэрэгслүүдээс сонирхуулж байна. Жич: Зарим бичлэгийн чанарыг сайжруулж үзээрэй.

1. Бал хэлбэртэй "сканнер"

Технологийн салбарт тэргүүлэх зэргийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготой Канадын "PlanOn” компаниас гаргасан "Docupen” хэмээх бал хэлбэртэй сканнерыг технологийн сайтуудад тагнуул хийх шилдэг хэрэгслээр онцолжээ. Энгийн нэгэн бал шиг харагдах энэ хэрэгсэл USB холболтоор компьютертэй бүрэн холбогдох боломжтой, нэг хуудсыг 4 секундэд сканнерддаг, өнгөт болон хар цагаан аль ч өнгийн 300 dpi - 600 dpi зураг болон бусад бичиг баримтуудыг хялбархан сканнердах шилдэг шийдэл болжээ. Үнийн хувьд $159.99 - $399.99 доллар ажээ.



2. Эрэг шурганд нуугдсан "камер"

Салфетканы хайрцаг, ханын цаг, агаар цэвэршүүлэгч, разетка, зургийн жааз, зангиа, малгай гээд хаана л бол хаана, юунд л бол юунд суулгадаг камерийн технологи улам боловсронгуй болж эрэг шураг, боолтонд хүртэл нуугдах "болжээ”.


Энэ төрлийн камер үйлдвэрлэгч компаниуд материалын сонголт, хэмжээ, чанараасаа хамаарч харилцан адилгүй байх агаад БНХАУ-д олноор үйлдвэрлэгддэг гэсэн судалгаа байна. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш бөгөөд маш олон тоогоор нийлүүлдэг гэнэ. Эрэг шурганд нуугдсан эл камерийг дүрс хүлээн авагч, баттерейг нь цэнэглэгч, холбогч кабель зэрэг дагалдаж ирдэг ажээ. Мөн товчин хэлбэртэй ч байдаг байна.




3. Цахилгаан чемодан

Недерландын "Euro SpyShop” онлайн дэлгүүрт тавигдсан тагнуулын "өвөрмөц” хэрэгслийн нэг бол 80.000 вольтийн цахилгаан хүчдэл бүхий хамгаалалтын чемодан юм. 16 баттерейтэй, хоёр удирдлагатай тус чемоданд хадгалсан нууц бичиг баримтаа алдана гэж харин ч нэг айлтгүй болжээ. Хар ба хүрэн өнгөний сонголттой чемодан 3 кг жинтэй бөгөөд үнийн хувьд татвар нь ороод 1100 евро орчим байлаа.



4. "Lorex” хяналтын систем

Вайэрлесс мониторингийн системийг ажил болоод гэрийн нөхцөлд санал болгож байгаа "Lorex Technology” компаний хяналтын технологийг сүүлийн жилүүдэд шинээр гарсан шилдэг "тагнах” хэрэгслээр нэрлэсэн байна.




5. Фэйс Сканнер - Нарны шил

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 онд Бразильд зохион байгуулагдахтай уялдуулан тус улсын цагдаа нар "Робокоп” стилийн камертай нарны шилээр гангарах бололтой. Энэ шил нь секундэд 400 хүний төрхийг хадгалж, 13 сая зургийн сан бүхий компьютер рүү дамжуулах чадвартай бөгөөд 50 м алсаас гэмт хэрэгтний царайг "скан” хийж илрүүлэх бүрэн боломжтой технологи ажээ.



6. Дуу болон дүрс бичигч "бугуйн цаг"

Жинхэнэ брэндийн цаг мэт тансаг харагдах энэ төрлийн технологи MP3 тоглуулагчтай, дан дуу хураагуур эсвэл дүрс бичигч камертай гээд төрөл зүйлийн хувьд мөн л харилцан адилгүй юм. Энэ цагны хувьд 1080 пикселийн усны хамгаалалттай, өдөр шөнийн аль ч цагт бичлэг хийх нууц камертай цаг юм. Видеоны хэмжээ 1920 х 1080 байх ба 12 MP аппараттай, зураг авах хэмжээ 1600 х 1200 мөн дуу хураагууртай, 4GB / 8GB / 16GB санах ойтой гэх зэрэг цөөнгүй үзүүлэлтийг багтаажээ.




7. Гар утасны тагнуул - Програм

"MobiStealth” компаниас гаргасан энэхүү програмын тусламжтайгаар та хүссэн хүнийхээ хүлээн авсан болон гадагшаа хийж буй дуудлагыг "Live!” хэлбэрээр сонсох, мессэж болон мэйл листийг нь шалгах, тухайн хүнээ хаана яваа эсэх талаар болон тухайн утсан дээр хадгалаатай байгаа "Contact” листүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг авахаас эхлээд гар утастай холбоотой бүхнийг "түүнд” мэдэгдэлгүй авах боломжтой ажээ. Хамгийн гол нь минут хүрэхгүй хугацаанд тухайн хүнд мэдэгдэлгүйгээр энэ програм хангамж суух гэнэ.



8. Гар утас - Гар буу

Нисэх онгоцны буудал болоод цагдаа, хамгаалалтын ажилчдад зориулан бүтээж нэгэн үе нилээд шуугиан дэгдээгээд байсан 22 калибрийн энэхүү гар утас - гар буунд 4 сум ордог ажээ.




9. Тагнуулч - Асаагуур

Дэлхийн хамгийн анхны асаагуурыг XVI зуунд үүссэн гэж үздэг бөгөөд анхны гэгдэх нэгийг Германы химич Ёохан Вүльфган Дүберэйнер 1823 онд зохион бүтээж байсан гэдэг тэр цагаас хойш орчин үеийн асаагуурт нууц камер, дуу хураагуур, санах ойн карт зэрэг олон зүйлийг багтаах технологийн шинэ эрин иржээ. 2GB / 4GB / 8GB санах ойтой, хамгийн багадаа 640 х 480 хэмжээтэй бичлэг хийж, 1000 пиксель хол давсан зураг авах чадвартай "Тагнуулч - Асаагуур"-ын төрөл, хэв маягийг тоочоод баршгүй юм.





10. Лазер - Микрофон

Лазер чагнах төхөөрөмжийг анх 1940-өөд онд ОХУ-ын зохион бүтээгч Лев Сергеевич Термен (1896 - 1993) зохион бүтээсэн гэдэг бөгөөд энэхүү цомхон мэдээллээр "тагнах - лазер” технологийг хэрхэн өөрөө бүтээх талаар сонирхолтой мэдээлэлтэй танилцсанаа хуваалцаж байна. 



Огноо: 2024-04-20 | Нийтэлсэн: Admin | Уншсан 1730 | 2 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр *: Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:


Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz