ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

АНУ-ын "Solid Concepts” компанийн 3D принтерийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн анхны металл гар буу туршилтаа амжилттай давсан байна. Энэхүү гар буу нь сонгодог загварын 1911 гар бууны дуураймал юм.
 
 
Тус компанийн мэргэжилтний ярьснаар энэхүү буу 50 удаагийн туршилтыг амжилттай давжээ. 3D принтерээр бүтсэн металл гар буу нь энгийн гар буунаас хүч, бай онолтын хувьд дутахааргүй гэдгийг "Solid Concepts”-ийн зохион бүтээгчид баталж чадсан гэнэ.
 
 
Гэхдээ Холбооны улсын галт зэвсгийн зөвшөөрлийн байгууллагын төлөөлөгч Кэнт Файрстоун "Бид одоогоор 3D принтерийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад зэвсэг үйлдвэрлэх эрхийг олгоогүй байгаа” хэмээн тайлбарласан байна.
 
 
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Адам Ланза хэмээх 20 настай эр Сэнди Хүүк бага сургуульд дайран орж 6-7 насны 20 хүүхэд, 6 том хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Энэ нь зэвсэг чөлөөтэй эзэмших эрхтэй салшгүй холбоотой байсан юм.
 
 
Эл явдлаас удалгүй 3D принтерийн тусламжтайгаар хуванцар гар буу үйлдвэрлэсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Конгрессын хэд хэдэн гишүүн 3D принтер ашиглан гар буу үйлдвэрлэхийг хориглохыг шаардсан билээ. Ирээдүйд энэхүү технологид суурилан хэн ч гар буу үйлдвэрлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.
 
 
/uildverjilt.mn/

Огноо: 2017-12-12 | Нийтэлсэн: Admin | Уншсан 132 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0


Таны нэр *:
Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:
Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz